afrika : Бие хүний сэтгэл зүйн онцлог

Бие хүний сэтгэл зүйн онцлог

Швейцарийн сэтгэл зүйч К.Юнг найман янзын хувь хүний хэв шинжийг гаргаж ирсэн аж. Үүнд: 1. Ууртай: Энэ хэв шинжийн хүмүүстэй зай барьж харилцах хэрэгтэй боловч тэдэнтэй халз тулахаас айсны хэрэггүй, тэд ихэвчлэн амархан эвлэрдэг бөгөөд нэг хэлбэрийн ажил гүйцэтгээд байх дургүй хүмүүс байдаг. 2. Уян зөөлөн: Ийм хэв шинжийн хүмүүстэй болгоомжтой харилцах хэрэгтэй. Бүдүүлгээр харилцах нь тэднийг дуугүй болгох хамгийн сайн арга. Тэдэнтэй харицахдаа шударга байж тэднийг аливаа асуудал шийдэхэд татан оруулахаас гадна тэдний бодлыг ойлгож, анхаарал тавьж байгаагаа илэрхийлж байх хэрэгтэй.Уян хүмүүс хөдөлмөрлөх дуртай байдаг боловч шийдвэрийг хүлээж авахдаа тааруухан байдаг. 3. Хурдан: ийм хүмүүс их хүчтэй, зоригтой, арга зальтай хүмүүс байдаг ба энэ зангаараа бусад хүмүүсээс ялгардаг. Тэд бэрхшээлийг тойрч гарахаа мэддэг учраас айх нь ховор бөгөөд хамтран ажиллах, төсөлд оролцох их сонирхолтой байдаг бөгөөд оролцсон ажилдаа шаардлагатай гэж үзсэн үүрэг даалгаваруудыг бүгдийг гүйцэтгэдэг. Иймэрхүү төрлийн хүмүүсийн эрч хүчийг ашиглан яаралтай гүйцэтгэх ёстой даалгаваруудыг даалгаж өгөх хэрэгтэй боловч тэдний анхаарал сарнихдаа амархан байдгийг харгалзан үзэх хэрэгтэй. 4. Шуналтай: Энэ хэв шинжид хамрагдах хүмүүсээс дараах зан авирууд гардаг байна. Үүнд: -даалгаврыг биелүүлэхийн тулд бүх хүчээ зориулах гэж оролддог -эмх цэгцтэй байх дуртай -шийдвэртэйгээр эсэргүүцэл үзүүлдэгболовч ихэнхдээ уурлдаггүй -хурдан, ухаантай бодож сэтгэдэг -амжилт гаргасан үедээ чимээгүй, нууцхан баярладаг -өөрийн үзэл бодлоо өөрчлөх дургүй. Иймд энэ хүмүүсийг ямар нэгэн албан тушаал дээр тавихын өмнө гарч болзошгүй зөрчилдөөнөөс зайлсхийхийн тулд дээд дарга нарын баримталдаг үзэл бодолтой хэр нийцэж байгааг харгалзан үзэх хэрэгтэй. 5. Өөрөг үзэлтэн: /сангвиник/ Энэ хэв шинжид хамрагдах хүмүүс хашир, аливаа зүйлд дасан зохицохдоо хурдан, үгэнд оромтгой, өөдрөг үзэлтэй, аливаа зүйлд завшаан эрэлхийлэгчид байдаг. Тэд тайван, чадварлаг, хүний эвийг олоод харьцдаг боловч бодитой, үндэстэй, яг таг зүйлд дуртай. Мөн хийж байгаа ажилдаа маш хариуцлагатай ханддаг бөгөөд аливаа асуудлыг шийдэхдээ нээлттэй байж чаддаг хүмүүс юм. 6. Хямсгар: Ийм хүмүүс их хүйтэн бөгөөд маш тайван байх нь нийтлэг тохиолддог. Тэд ганцаараа байх дуртай, хүнтэй ярилцаж байх үедээ шууд гол асуудал руугаа орохыг эрмэлздэг, удаан ярилцаж хэлэлцэх дургүй хүмүүс. Ажлаа тайван эрэмбэ дараатай, цэгцтэй гүйцэтгэдэг бөгөөд өөрт нь ашигтай тохиолдолд бүхий л хүчээ үориулж ажиллахаас айдаггүй. Тэднийг маш үндэстэй, баримттай байж л аливаа зүйлд ятгаж үнэмшүүлдэг. 7. Төлөвшөөгүй хүн: Энэ хэв шинжийн хүмүүс маш идэвхгүй, нямбай биш, өөрт нь даалгасан даалгавраас хэтрүүлж юу ч хийдэггүй. Өнөөдөр хийж болох юмыг тэд маргааш болгоход үргэлж бэлэн байдаг. 8. Ноомой хүн: Энэ хүмүүст ямар ажил хийж байгаа нь сонин биш. Тэд эрэмбэ дараалалд орчихсон өдөр тутмын ажлаа дунд зэргийн хэмжээнд гүйцэтгэдэг. Ганцаараа байхдаа сэтгэл ханамжтай байдаг, сэтгэлийн хөдөлгөөнгүй, хүмүүст хайхрамжгүй ханддаг, нэг хэвийн байх дуртай хүмүүс.
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
энжи (зочин)

сайн байна уу энэ мэдээлэл их хэрэг болж байна. энэ мэдээллийн эх сурвалжийн хэлж өгч болох уу? надад яаралтай хэрэгтэй байна.

Зочин

ynziin

Зочин

teneg yum bna

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)